Завхан аймагт “Харилцан суралцаж-хамтдаа хөгжье” эмэгтэйчүүдийн чуулган болох гэж байна.



Уг чуулганыг Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойг угтаж гэр бүл, хамт олон, бизнес эрхлэгчдийн зорилгыг нэгтгэж, технологийн дэвшилд суралцан өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамтын хөгжилд уриалж “Эрүүл хүн-Зөв нийгэм”-ийг цогцлоох зорилгын хүрээнд 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Энэхүү үйл ажиллагааг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулах ба баруун таван аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, Завхан аймгийн 24 сумын иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, оюутан суралцагчид хамрагдана.
Чуулганы хүрээнд:
• Сургалт, лекцүүд;
• ЕБС-ын сурагчдад зориулсан илтгэлүүд;
• Дугуй ширээний уулзалт ярилцлага;
• “Завханд үйлдвэрлэв” үзэсгэлэн;
• Үйлдвэрлэлийн процессийн үе шатны үзэсгэлэн, дадлага сургалтууд;
• “Хэрэглэхгүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд түгээе” аян;
• “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд охидын нандин хайрцагыг олон нийтэд таниулах;
• “Заваараа биш-Заавал” эрүүл мэндийн сургалт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Өнөөдөр /2024.04.17/ чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж, бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
