УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой эрүүгийн хэрэг үүсгүүлэх гомдлыг иргэн М.Дамдинхүү өнгөрсөн сарын 27-нд АТГ-т дахин гаргажээ. Чухам ямар учраас АТГ-т хандсаныг түүнээс тодрууллаа.

Та АТГ-т юуны учраас дахин хандав. Таныг энэ хүн хохироосон учир хууль бус, мафижсан үйл ажиллагааных нь эсрэг 2017 оноос хойш тасралтгүй тэмцэж байгаа гэж дууллаа?

-Тийм ээ. Гол юм аа шууд ярья. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд нээлттэй зарлаж, Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэн нийтэд танилцуулсан юм. Энэ танилцуулга урилгын дагуу манай компани Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын энэхүү тогтоолын хавсралтад заагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөл талбайд эрэл хайгуулын ажил хийхээр сонгон шалгаруулалтад бэлтгэж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад хайгуул хийх хүсэлтээ танилцуулж, талбайн анхдагч танилцуулгыг бэлдсэн юм. Гэтэл АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр а/167 дугаар тушаал хууль бусаар гаргаж, дээрх Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөлийн 74347.47 га бүхий талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа ХЯЗГААРЛАГДМАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ❗️болгочихсон.

-Сонгон шалгаруулалт зарлаад сар хүрэхгүйн хугацааны дотор гэнэт ийм хууль бус тушаал гаргачихсан хэрэг үү?

-Тэгсэн. Энэ бол юу ч биш шүү. Б.Дэлгэрсайхан гэдэг хүнээс болж хохирсноос хойш түүнтэй холбоотой хэргүүдийг судлахад энэ байтугай хууль бус ажиллагаа хэдэн арваар тоологдохгүй их юм байна. Ингээд хууль бус тушаалын дагуу 2017 оны 09 дүгээр 18-ны өдөр АМГТГ-ын Кадастрын хэлтсээс дээрх талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа биднийг оролцуулаагүй. -Оролцуулаагүй гэв үү. Ямар үндэслэлээр тэр вэ? -Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар уг талбайд хязгаарлагдмал тендерээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон гэж шалтагласан л даа. Б.Дэлгэрсайхан “Би углуургаар нь хийдэг” гэдэг алдарт хулгай авлигын нэгэн цувралаа ингэж нэмсэн гэх үү дээ. Төрийн өмчийн оролцоотой мэт хуурамч хоршлоор залилан мэхэлж, залилангийн болон авилгын хоёр хэргийг бидний нүдэн дээр хослуулан үйлдсэн шүү.

-Танд үүнийг нотлох ямар баримт байна вэ?

-Байлгүй яах юм бэ. Надад энэ хэрэгтэй холбоотой нийтдээ 800 гаруй хуудас эд мөрийн баримт бичиг байна. 2017 оны 09 дүгээр 18-ны өдөр АМГТГ-ын Кадастрын хэлтсээс дээрх талбайд сонгон шалгаруулалтыг зарласан. Гэтэл түүнээс 8-9 өдрийн дараагаар ОНӨААТҮГ-ыг буюу “Дорноговь байгалийн баялаг” ХХК-ийн оролцоотой “АТТИКА констракшн” гэх хуулийн этгээдийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэн яаралтай горимоор улсын бүртгэлд бүртгүүлж, будлиан хутгаж төр орон нутгийн өмчийн оролцоотой болгон харагдуулаад дараагаар нь Б.Дэлгэрсайхан өөртөө гувчуулчихсан. Бас өөр ч нотолгоо байна. -Тэр нь ямар нотолгоо вэ? -Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар уг талбайд хязгаарлагдмал тендерээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Гэтэл энэ тушаал нь хуурамч буюу нөхөн бүрдүүлсэн байх үндэслэлтэй. Засгийн газар ийм хоомой бөгөөд иргэдийг хуурсан шийдвэрийг яам, газрынхаа саналыг авахгүйгээр гаргахгүй нь тодорхой. Ийм ил тодорхой байсаар байтал энэхүү сонгон шалгаруулалтыг зарлах явцад Б.Дэлгэрсайхан нөлөөлсөн нь бат шүү. Монгол Улс авлигын индескээрээ өссөн үзүүлэлт гарч, иргэд олон нийт эрх баригчдад дүнгээ тавиад эхэлчихлээ. Энэ чиглэлийн гэмт хэрэгт өсөхөд нөлөөлж байгаа хүмүүсийн нэг бол гэмт хэргээ углуургаар нь хийдэг Б.Дэлгэрсайхан шүү дээ. Засгийн газрын тогтоолыг хэрэгжээд явж байхад нь 27 дэх хоног дээр нь зогсоож, 29 дэх хоног дээр нь өөрсдийн хуйвалдаанаа хийж төрийн өмчийн оролцоо үүсгэсэн мэтээр хуурамч баг зүүлгэж, ХААЛТТАЙ ТЕНДЕР ЗАРЛУУЛСАН НЬ ТОМООХОН ЭРХ МЭДЭЛТЭН ЭНД ГАРАА ДҮРЖ, ХУУЛЬ ЁСООР ЯВЖ БАЙСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ӨӨРТӨӨ АШИГТАЙ ЭРГҮҮЛСНИЙГ НОТОЛНО❗️.

-Энэ бүх хууль бус ажиллагааг танай компани эсэргүүцэж холбогдох газарт нь гомдол гаргахад “Аттика констракшн” ХХК-ийн хайгуулын зөвшөөрлийг цуцлахаар болсон гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Бид гомдол гаргасан. Бидний гаргасан гомдол үндэслэлтэй тул бид ялсан л даа, тухайн үедээ. УУХҮ-ийн сайдын 2018 оны 01 сарын 12-ны дугаар 01/133 тоотоор холбогдох газарт “ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН НУТАГТ ОРШИХ “ЭРГЭЛ-ХАЛИВЫН ӨРГӨТГӨЛ” НЭРТЭЙ ТАЛБАЙД “АТТИКА КОНСТРАКШН” ХХК-Д ДЭЭР ДУРДСАН ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА УУ❗️” гэж АТГТХЭГазарт чиглэл өгсөн. -Тэр үед Д.Сумъяабазар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд байсан билүү? -Тийм тийм. Хуулиараа хайгуулыг 4 жилийн хугацаанд хийсний дараагаар холбогдох тайланг баталгаажуулж улс зохих үнэлгээ хийсний дараа,ТЭЗҮ болон бусад төлөвлөгөө батлагдаж байж ашиглалтын зөвшөөрлийг авах ёстой. ГЭТЭЛ ЭНЭ ПРОЦЕССЫГ ИЛБЭДЭЖ АСАР БОГИНО ХУГАЦААНД 80-90 ХУВИЙН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ АШИГЛАЛТ БОЛГОСОН, ХЭСЭГЧЛЭН ЗАРСАН, НӨГӨӨ ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХААЦАЙЛАХ ХҮРЭЭНД ОРЛОГО АШИГТАА ОРОЛЦООГҮЙ БУЮУ ӨРӨМ ДОЛООЛГОХ ХЭМЖЭЭНД АВААЧСАН. Энэ нэгжийг шалгахад ихэнх зүйл тодордог л доо.

-Тендерийг хэрхэн будлиантуулахаа сайн мэддэг хүн байх нь ээ?

-ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРИЙГ АШИГЛАЖ ДАВУУ ЭРХ ЭДЛЭН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ХЯЗГААРЛАГДМАЛ БОЛГОЖ ӨӨРСДИЙН САНАА ЗОРИЛГЫГ ГҮЙЦЭЛДҮҮЛСЭН. ИНГЭЖ ХҮСЛЭЭРЭЭ ТЕНДЕРИЙГ АВЧИХААД ДАРАА НЬ ЗАЛИЛАН ХИЙЖ ХАЙГУУЛЫГ МАШ БОГИНО ХУГАЦААНД ЦААСАН ДЭЭР ҮЙЛДЭЖ, УЛМААР ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ ЗОХИОМОЛ НЭГЖЭЭСЭЭ ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ 4 АЖ АХУЙН НЭГЖИД НИЙТ ТАЛБАЙН 90-100 ХУВИЙГ ШИЛЖҮҮЛСЭН.

-Энэ бол маш ноцтой мэдээлэл байна?

-Ноцтойгоор барах уу. -Таны гомдлоор энэ хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад ямар ч хариуцлага хүлээлгээгүй болж таарлаа, тийм үү? -АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Баатарцогт, Х.Хэрлэн, Д.Дашзэвэг тус газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Мөнхтамир, одоо ажиллаж байгаа зарим түшмэд хууль бус, авилгын шинжтэй үйлдэл гаргасан. Энэ хүмүүсийг болон холбогдох албан тушаалтнуудыг огтхон ч шалгаагүй өнгөрсөн. УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ХАТАНБУЛАГ СУМЫН НУТАГ ДАХЬ ЭРГЭЛ-ХАЛИВЫН ӨРГӨТГӨЛИЙН 74 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ХУВЬДАА ЗАВШИЖ, ДАМЛАЖ МӨНГӨ ХҮҮЛСЭН ШҮҮ❗️. Энэ хууль бус үйлдэл, эрүүгийн гэмт хэрэгтээ төрийн албан хаагч, эрх мэдэл бүхий хүмүүсийг татан оролцуулсан. Энэ хэргийг АТГ энэ удаад шалгана гэдэгт найдаж байна. Авлига, шударга бус хэрэгтэй тэмцэнэ гэж дээр дооргүй ярьж, авлигыг бүгд жигшдэг ч төрийн түшээ гэх хүн нь сонгон шалгаруулалтын журмыг өөрт ашигтайгаар өөрчилж, улмаар төр нийтийн өмчийг хувьдаа завшиж, цааш дамлаж мөнгө хүүлсэн ноцтой хэрэгт Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань анхаарлаа хандуулна уу хэмээн хүсэж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Mojo AI мэдээллийн агентлаг

+ There are no comments

Add yours