“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Ган үйлдвэрлэл технологийн хэлтсийн дарга Г.Мөнгөнцоожтой ярилцлаа.
-Танай үйлдвэр хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ямар хэмжээний хүчин чадалтай үйлдвэр юм бэ?
-Манай “Дархан төмөрлөгийн үйлдвэр” 1993 онд байгуулагдсан. Бид 2023 онд 30 жилийнхээ ойг баяр бахдалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Үйлдвэр хаягдал төмөр хайлуулж, жилд 100 мянган тонн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргах хүчин чадалтай.
-Эцсийн ган бүтээгдэхүүн гэхээр ямар нэр төрлийн бүтээгдэхүүн байх юм бэ?
-Барилгын иржгэр ган туйван, гөлгөр ган туйван гэдэг ийм хоёр төрлийн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Иржгэр ган туйвангаа дотоодын барилгын зах зээлд нийлүүлдэг бол гөлгөр ган туйвангаа “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехэд үндсэн түүхий эд болгон нийлүүлдэг.
-Үйлдвэр төрийн мэдэлд шилжсэнээс хойш гангийн үйлдвэрлэл хэрхэн сэргэж ирэв. Одоогийн байдлаар хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
-Гангийн үйлдвэр өнгөрсөн жил 36 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 11 мянган тонн нь барилгын үндсэн түүхий эд болох иржгэр туйванг дотоодын зах зээлд нийлүүлсэн. Энэ онд жилдээ 33 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эхний улиралд 9170 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлээд төлөвлөгөөний дагуу ажил хэвийн үргэлжилж байгаа.
-Ажилчдын цалин хангамжид гарсан өөрчлөлт, амьдралд нь хэр нэмэр болж байдаг юм бол ?
-Манай үйлдвэрийн үндсэн цалин 2022 онд дунджаар хоёр сая орчим төгрөг байсан бол 2023 оны эхний гурван сарын байдлаар 3.3 сая төгрөгийн дундаж цалинтай болж өссөн. Дөрөвдүгээр сарын 1-нээс ажилчдын цалин мөн 10 хувиар нэмэгдэхээр байгаа. Ажилчдын цалин ингэж нэмэгдсэнээр өрхийн орлого дээшилж амьдралд нь эрс өөрчлөлт орж байгааг ажилчид ярьж байна. Үүнийгээ дагаад ч тэр биз ажиллах урам зориг илт сэргэсэн нь мэдрэгддэг шүү.
-Үйлдвэр төрийн мэдэлд ирснээс хойш ажилчдын ажиллах урам зориг нэмэгдсэн байх нь. Ажилчдын урам сэргэснээр үйлдвэрийн бүтээмж дээшлэв үү?
-Ерөнхийдөө 2016 оноос хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2023 онд хамгийн дээд хэмжээндээ хүрсэн жил байлаа. Үйлдвэрийн хүчин чадлыг бид 15-34 хувийн хооронд ашигладаг байсан бол өнгөрсөн жил сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар үйлдвэрийнхээ хүчин чадлыг ашиглаж ажилласан байна. Хаягдал төмөр хүлээн авсан тонн хэмжээний хувьд ч бас л рекорд эвдлээ гэж хэлж болно. Ингэхээр бид үйлдвэрийнхээ 30 дахь жилд хоёр ч рекорд эвдсэн амжилттай ажиллажээ. Өнгөрсөн жил бид дотоодын зах зээлээс бидний гол түүхий эд болох хаягдал төмөр 62 мянган тонныг цуглуулж чадлаа.
-Түүхий эд татан авалт энэ жилийн эхний улирлын байдлаар ямар дүн мэдээтэй байна?
-Оны эхний улиралд бид үйлдвэрийн үндсэн түүхий эд болох 27 мянган тонн хаягдал төмрийн нөөц бүрдүүлэн ажиллаж байна.
-Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хэдий хэмжээний хаягдал төмөр хэрэг болдог юм бэ?
-Дээр хэлсэнчлэн үйлдвэрийн бүрэн хүчин чадал 100 мянган тонн. Ингэж бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд бидэнд 121.3 мянган тонн хаягдал төмөр хэрэг болно. Гэтэл улсын хэмжээнд жилдээ 80 мянга орчим тонн хаягдал төмөр бий болдог гэсэн статистик мэдээтэй байдаг.
-Монгол Улсын барилгын зах зээлд иржгэр туйвангийн эрэлт, хэрэгцээ жилдээ хэдэн мянган тонн байдаг юм бэ?
-Барилгын салбарт жилд 250-300 мянган тонн иржгэр ган туйванг БНХАУ болон ОХУ-аас импортоор авдаг. Үйлдвэр маань бүхий л хүчин чадлаараа ажиллаад Монгол Улсын жилийн хэрэгцээг хангаж дийлэхгүй. Иймээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийг хэрэгжүүлбэл цаашдаа дотоодын хэрэгцээгээ хангадаг болно.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/
More Stories
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...