Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгагдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ.
Тогтоол батлагдсанаар Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
