Завхан аймгийн прокурорын газраас Эрүү, зөрчил шалган, шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах, хэрэгжүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль хяналтын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эрх бүхий албан тушаалтны хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Завхан аймгийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний Эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь ажилтан, референт Ч.Наранхүү, Завхан аймаг дахь цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч нар, Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнууд оролцов.
Хэлэлцүүлгээс байгууллагуудаас гаргасан санал, дэвшүүлсэн асуудлаар “Эрүү шүүлт, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр “Зөвлөмж” гаргахаар шийдвэрлэж, “хүний түр саатуулах, албадан саатуулах байрны асуудлаар, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл зэрэг зарим тулгамдаж байгаа асуудал, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах” талаар эрх бүхий байгууллагад санал, танилцуулга хүргүүлэхээр шийдвэрлэжээ.


More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
