“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо.
Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр, нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. Тиймээс үүнийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой. Хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь энэ хорооны ажлын гол зорилго гэв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн амьдрах орчин, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, хүүхдийн боловсрол гэсэн дөрвөн гол асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт 3 хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцоллоо.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн тайланг ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар танилцууллаа. 2022 онд орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо 37 мянга байсан бол 2023 онд 32 мянга болж буурчээ. Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжигсэд 2022 онд 17 мянга байсан бол 2023 онд 23 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс хамгийн ихээр иргэд шилжин очсон аймгуудын эхний дөрөвт Дархан-Уул аймаг руу 2994 иргэн, Орхон аймаг руу 2839 иргэн, Өмнөговь аймаг руу 2672 иргэн, Төв аймаг руу 2137 иргэн шилжин очсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон Улаанбаатар хотын алслагсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоор тусгагдсан. 2024 оны гуравдугаар сарын байдлаар аймаг орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128,491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус тогтоолын хоёррт заасан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох “ ажлын хүрээнд улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгуудад нийт 4 аж ахуй нэгжид 1,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд Орхон аймагт эрүүл мэндийн салбарын байгууллагад 53, боловсролын байгууллагад 108 мэргэжилтэн шилжин ажиллажээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шаардлагатай байгаа дадлага туршлага, ур чадвартай хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, ГССҮТ-ийн 2 баг, УНТЭ, ХСҮТ мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урин ажиллуулсан байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
