Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг өнөөдөр Эрдэнэсант АЗЗА ТӨХК хүйтэн асфальт бетоноор засварласан байна.
Хүйтэн асфальт бетон хучилтын давуу тал нь жилийн дөрвөн улиралд буюу цас, бороо, чийг өндөртэй ямар ч нөхцөлд дэвсэх боломжтой. Манай орны эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд илүү тэсвэртэй технологи аж.
Халуун асфальттай харьцуулахад индүүний явалтын тоо цөөн, нягтруулсны дараа буюу богино хугацаанд засварыг хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой тул цаг хугацаа хэмнэдэг байна.
Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, нүхэн эвдрэлийг даамжрахаас өмнө илэрсэн даруйд засварлах боломжтой. Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг засварлах явцад халуун асфальт бетон хольцыг хол зайд тээвэрлэх нь хүндрэлтэй байдаг.

Мөн асфальт бетон заводыг халаах, материал бэлтгэх, үйл ажиллагааг жигдрүүлэхэд хугацаа шаардагддаг бол хүйтэн асфальт бетон хольц ашиглан замын засвар арчлалтын ажлыг богино хугацаа алдалгүй чанартай гүйцэтгэх боломжтой хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...