Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, мал амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулав.
Мөн Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам зэрэг байгууллагын төлөөлөл сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Шуурхай штабаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Тэрбээр 2000-2002, 2009-2010 оны зудын нөхцөл байдалтай харьцуулахад энэ өвлийн хувьд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эхний үе шат үр дүнтэй байсныг онцолж, дараагийн шатны тактик ажиллагаа буюу зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан орон нутгийн түвшинд гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдаж байгаа асуудлаар холбогдох чиглэлийг өглөө.
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
