Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 03 сарын 11-ний 20:00 цагийн үед 13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх хэргийг 19-20 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг 2024.03.13-ны өдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна “дээрэмдэх” гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
