Энэ жил олон аймагт цас их орж, зуд болов. Нийт 3.8 сая мал хорогдсон нь өмнөх жилүүдийнхээс хэд дахин их байна. Иймд малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах болсон. Харин зарим малчин зээлээ тэглүүлэх хүсэлтээ илэрхийллээ.
Малчид нийт хэчнээн төгрөгийн зээл авсан талаар тодруулав. Банк, санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам “Малчид нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авчээ. Үүний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг бизнесийн, 1.2 их наяд төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар авчээ. Бизнзесийн зээлийг малчдын байгуулсан нөхөрлөл, хоршоонд хашаа саравч барих, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгожээ.
Харин хэрэглээний зээлийг олон зорилгоор авдаг. Энэ зээлийг оюутны төлбөр төлөхөд, худаг ус гаргахад зарцуулсан уу гэдгийг нарийн мэдэх боломжгүй байна. Иймд малчдын зээлийг тэглэх, эсвэл хугацааг нь хойшлуулах гэхээс илүү юуны өмнө тэдний зээлийн зарцуулалтыг ангилах хэрэгтэй. Энэ жилийн зудын аюул манай улсад даатгалын тогтолцоо сул хөгжсөнийг дахин харууллаа.
Малчдад олгосон 1.6 их наяд төгрөг нь төрийн мөнгө биш, Засгийн газрын мөнгө биш. Арилжааны банканд мөнгөө хадгалуулсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм.” гэв.
Малчдын авсан нийт зээлийн 2-3 хувь нь чанаргүй зээл байна. Энэ нь ААН-үүдийн чанаргүй зээлийн хувьтай харьцуулахад бага дүн юм. Малчид зээл авахдаа малаа барьцаа болгодог. Гэвч мал нь хорогдож, зээлээ төлөх чадваргүй болбол тухайн зээлийг олгосон банк хохирно.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
