23 настай Хокүсэйхо Э.Даваанинж нь онгоцны буудал дээр 5 настайдаа Хакүхо М.Даваажаргалтай тааралдаж түүний шавь болсон бөгөөд ирээдүйтэй бөх гэж яригдаж байсан нь саяхан.
Шалгалтаар Хокүсэйхо Э.Даваанинж нь дэвжээнийхээ залуу бөхчүүдийг удаа дараа зодож, хүчирхийлдэг, шүүрний ишээр нүүр, нуруу, бөгс, эмзэг эрхтэн рүү цохидог, угаалгын өрөөнд түгжиж, цавуу, шавж устгадаг бодис цацдаг байсан нь тогтоогдож, өөрөө тэрээр хүлээн зөвшөөрч уучлал гуйсан юм.
Хокүсэйхо Э.Даваанинжийг дэвжээнээс хасаж, түүний багш Хакүхо М.Даваажаргалын зиндааг 2 зэргээр бууруулж, цаашлаад Миягино дэвжээг хаах шийдвэр энэ сарын 08-ны өдөр гарлаа.
Шавиа зүй зохистой бэлтгэж, чиглүүлж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа унаж, дэвжээгээ ч удирдах эрхгүй болсон Хакүхо М.Даваажаргалын Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан нь Хакүхог сүмогийн ертөнцөөс холдуулах дайралт байж болзошгүй.
Өмнө нь Хокүсэйхо шиг асуудал дэгдээж, шийтгүүлж байсан түүхүүдийг харвал шавийг нь сүмогоос зодог тайлуулдаг нь тогтсон жижиг бол багшийг нь торгох эсвэл нэг башё өнжүүлэх зэрэг шийдвэр гаргадаг байж. Гэтэл дэвжээний бөхийн гаргасан асуудлаас үүдэн бүхэл бүтэн хэдэн үе дамжиж ирсэн, монгол бөхчүүдийн залгамжийг гаргаж байгаа Миягино дэвжээг хаах шийдвэр нь энгийн нэг хариуцлагаас хэтийдсэн зүйл” гэж Японы “Post Seven” гэх сайт бичжээ.
Хокүсэйхо Э.Даваанинжийн хэргээс үүдсэн асуудал ч бус Япон даяар Хакүхо М.Даваажаргалыг шүүмжилж, түүний эсрэг мэдээлэл гарах болсон байна. Тухайлбал, “Хакүхо М.Даваажаргал нэгэн монгол эмэгтэйтэй дотно харилцаатай, тэд дундаасаа нэг хүүхэдтэй” гэх мэдээлэл цацагджээ. Мөн “Хакүхо өөр нэгэн монгол эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай бөгөөд түүндээ шинэ байр авч өгсөн” тухай мэдээлэл Японы хэвлэл мэдээллээр явах болсон гэнэ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
