Иргэн Д банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай 112 сая төгрөгийг орон сууц худалдан авахаар зээлж, зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. Ингээд банкнаас зээлийн мөнгөн хөрөнгийг иргэн Д-д шилжүүлж, тэрбээр уг зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авч, худалдан авсан орон сууцаа уг банканд барьцаалсан.
Уг гэрээний дагуу иргэн Д үндсэн зээл, хүүнд нийт 93.9 сая төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацаандаа банканд төлсөн, гэвч ажилгүй болсны улмаас сар бүр төлөх зээлийн төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн, түүнчлэн зарим сард огт төлж чадаагүй байна.
Зээл олгосон банк шүүхэд хандаж, “Д нь Банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээ зөрчиж, зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаа дуусахаас нь өмнө дуусгавар болгож, үндсэн зээлийн үлдэгдэл 83 сая, түүний хүү 30 сая, нэмэгдүүлсэн хүү 9 сая төгрөгийг гаргуулж, зээлийн барьцааны зүйл болох орон сууцыг нь худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулах”-аар нэхэмжлэл гаргав.
Д нь зээлийн дийлэнх хэсгийг төлсөн, түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу цар тахлаас шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан.
Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, эсхүл дангаар цуцлах эрхгүй байдаг.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д нь зээлийн дийлэнх хэсгийг төлсөн, түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу цар тахлаас шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримт тул Д-той байгуулсан орон сууцны зээлийн гэрээнээс татгалзах эрх банканд үүсээгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлийн гэрээнд заасан 15 жилийн хугацаа нь дуусаагүй байхад банк ялимгүй зөрчлийн улмаас буюу зээлээ төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэсэн шалтгаанаар гэрээг дуусгавар болгох, 2 өрөө орон сууцыг нь худалдан борлуулж зээлийг төлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэн, банкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...