Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,136,563 толгой мал хорогдоод байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймгуудад малын хорогдол хамгийн өндөр байгаа аж.

2010 оны зудаар улсын хэмжээнд 10.3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн хоёрдугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байжээ.

+ There are no comments

Add yours