Хөвсгөл нуурын хүслийн хад орчмыг 1.5 тэрбумаар тохижуулах тендер зарлалаа

Хөвсгөл нуурын зүүн эрэгт орчмоос дотогшоо түрж байршсан хадан хошууг нутгийн иргэд СОМО хад хэмээн нэрлэдэг. Гэхдээ Хөвсгөл далайг зорин очсон иргэдэд ХҮСЛИЙН ХАД хэмээн танилцуулдаг. Тэгвэл Хүслийн хадны төв цэгт цогцолбор байгуулахаар болсон байна.

Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Хатгал тосгонд байрлаах “Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болжээ. Тендерийн төсөвт өртөг нь НЭГ тэрбум 571 сая төгрөг байна. Гэхдээ тендерийн баримт бичигт энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар мэдээлэл багтаагүй байна. Цогцолбор нэрээр тус орчимд ямар ажил хийгдэж, 1.5 тэрбум төгрөгийг хэрхэн захиран зарцуулах нь “нууц” гэсэн үг юм.

+ There are no comments

Add yours