Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр баялгийн сангийн хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Парламентад суудалтай намууд Монгол Улсын эдийн засаг, хөгжил, ардчиллын нөхцөл байдалд дүгнэлт хийгээд тодорхой асуудлуудыг хамтдаа ярилцаж, шийдэл гаргахаар нэгдлээ.
Парламентын засаглалтай байхын тулд сонгогчдын санал гээгдэхгүй байх чиглэлийн асуудлыг шийдэж, пропорциональ системийг Сонгуулийн хуульд оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй Монголын парламент бүгдээрээ тойрч суугаад ярилцах боломжийг гаргасан байгаа.
Ирэх сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30% нь эмэгтэй, нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50%, 50% байлгахаар шийдсэн.
Улс төрийн намын шинэчилсэн хуулийг баталж, улс төрийн намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг байдлыг хязгаарласан. Намын санхүүжилт ил тод, хяналтад байх, улс төрийн намд цугларсан мөнгө юунд зарцуулагдахыг хуульд тодорхой заасан.
Баялгийн хараалаас салъя, баялгийн ерөөлд хүрье. Монголчуудын өмч байна гэдэгт санал нэгдэж санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг ажилд МАН, АН, ХҮН нэгдэн санамж бичигт гарын үсэг зурж, ажлын хэрэг гаргахаар боллоо.
Үүнд нэгдэж, бодлого хэрэгжүүлэхгүй бол авлигалд, найз нөхдийн харилцаанд тулгуурласан маш олон бусармаг зүйлд үйлдэгдэж байна” гэдгийг онцоллоо.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...