Монголын төрд “ноён” мэт аяглаж, тэр хэрээр хүч нөлөөтэй явсан М.Энхболдыг унагахад У.Хүрэлсүхэд хамгийн их хүч өгсөн хүний нэг бол УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан.
Тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхтэй гар барьж, М.Энхболдын эсрэг “Шударгын дүр”-д тоглож явсан Ж.Батзандан эрх ямбаа эдэлж, “гавьяа”-гаа ч үнэлүүлсэн. Өөрөөр хэлбэл, төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Зам тээврийн хөгжлийн сайд болгож, өөрөө 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын зөвлөхөөр томилогдож байлаа.
Гэвч хамтдаа тэмцэж явсан нөхөд нь эх орондоо өндөр албан тушаалд томилогдсонд нь барьцсан, гомдсон эсэхийг мэдэхгүй ч мань эр Элчин сайдын зөвлөх гэх “шагнал”-аа голж, түүнийгээ “цөллөг” хэмээн нэрлэж, дипломат албыг дорд үзсэн ч удалгүй эх орондоо ирсэн юм. Учир нь, түүнтэй хамт М.Энхболдын эсрэг тэмцэж явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Л.Болд Элчин сайдаар томилогдсон байв.
Тухайн үед УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо ирсэн шалтгаанаа “МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ дуусгаж, эцсийг нь үзнэ” гэж тайлбарладаг. Хөшигний ард гар барьж, М.Энхболдыг унагах ганцхан зорилгын төлөө нэг нь ил, нөгөө нь далд тэмцсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нарын хамтрал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Ямартаа ч Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа, үг үйлдлийг нь шүүмжилж эхэлсэн билээ. Энэ нь Ж.Батзандангийн У.Хүрэлсүхэд хандаж “Би У.Хүрэлсүхийг ядарч явахад өмөөрч явсан. Одоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгч задарч явна” гэж хэлсэн үгээр нь тодорхой болсон байдаг.
Тэдний хагарал 2022 оны намар Ж.Батзандангийн төрсөн ах, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын хэрэгт холбогдуулан цагдан хорьсонтой холбоотой юм. Энэхүү үйл явцыг Ж.Батзандан дээрээс өгсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн даалгавар гэж харддаг. Түүнийгээ ч нуугаагүй юм. Ямар сайндаа л мань эр “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө, дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хийж болохгүй ээ” гэх үгийг ч дайж байлаа.
Хэрэв Ж.Батзандангийн “хардлага”-ыг үнэн гэж үзвэл нөгөө талд ахынх нь холбогдсон хэргийг Хөгжлийн банкаар үргэлжлүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан болохыг нь тогтоож, яллагдагчаар татаж байв.
Түүнчлэн АТГ-аас Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйн хамтаар нь цагдан хорьж ч байлаа. Түүнийг туслахаараа дамжуулан “Капитал банк”-наас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгадаг. “Капитал банк” нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуйн нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагдсан гэх мэдээлэл ч гарсан байдаг.
Энэ мэт шалтгаанаар цагтаа У.Хүрэлсүхэд хүч өгч М.Энхболдыг унагасныхаа хариуд ахыгаа сайд болгож, өөрөө Элчин сайдын зөвлөхөөр томилогдож байсан Ж.Батзандан МАНАН бүлэглэлтэй тэмцэхээр “цөллөг”-өөсөө ирсэн ч “Ерөнхийлөгчийн хавх”-наас мултарч чадаагүй юм биш биз дээ гэх хардлага олон хүнд бий. Эс бөгөөс УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед Ж.Батзандан мэтийн “поп”, аливааг алдахгүй анаж суудаг улстөрчид хэдийнэ төв талбайгаа тойроод үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлээд эхэлчихсэн баймаар даа.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...