-МАХН-ЫНХАН ХААНА ЯВНА-
Н.Энхбаяр гэхээсээ илүү Б.Энхбаярыг үхэн хатан хамгаалж, өмөөрч ирсэн түүний “Утсан хүүхэлдэй”-нүүдийн нэг бол З.Баянсэлэнгэ. Мал дагасан хүн ам тосдоно гэгчээр Н.Энхбаярыг тойрч эргэлдсэнийхээ буяныг хангалттай эдэлж яваа нэгэн. Төрийн эрхийг АН-ынхан барьж байхад УИХ-ын гишүүн, хамтарсан Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар хүртэл ажиллаж байлаа. Одоо олон жил дагасан Н.Энхбаяр даргынхаа “гавьяа”-аар нийслэлийн МАН-д ажиллаж байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар парламентад жагсаалтаар орж ирэх магадлал тун өндөр, бүр МАН-ын жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа сурагтай.
Гэвч Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад 14.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагын хаалгыг татаж, өнгөрсөн хугацаанд тэрхүү хэрэг нь цагаадсан ч өнгөрсөн долоо хоногт хэргийг нь дахин сэргээж анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны долоодугаар сарын 21-нд давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 хүний материалыг “Түрээсийн орон сууцын корпорац” ТӨҮГ-т хүргүүлэх чиглэл өгсөн хэрэгт холбогдоод байгаа билээ.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...