Нийслэлийн 256 дугаар цэцэрлэгт суралцдаг охин М хүүхдэд нүүр лүүгээ өшиглүүлснээс хамрандаа гэмтэл авсан байж болзошгүй асуудлаар өнөөдөр /2024.01.30/ ээж нь мэдээлэл хийлээ.
Охины ээж “Нэгдүгээр сарын 26-нд эрүүл саруул ямар ч гэмтэлгүй хүүхэд цэцэрлэгт оруулсан. Орой авахад миний хүүхэд зодуулсан шинжтэй, уйлсан, юм ярьж чадахгүй байсан. Гэртээ очоод асуутал “Намайг Гэгээнхүслэн гэдэг хүүхэд нүүр лүү мөн гэдэс рүү өшиглөсөн. Энэ үйлдлийг хоёр багш харсан. Хамраас цус гарсан” гэж тайлбарласан. Гэтэл багш Ариунаа надад “Танай хүүхэд өөрөө гүйж яваад унасан” гэж худлаа хэлсэн. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдээ үзүүлсэн “Том яснууд гэмтэл байхгүй, харьяа дүүргийнхээ эмчид үзүүлж хэвтрийн дэглэм сахь” гэсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэхэд “Нарийн гэмтэл байна. Цаашаа цөмөрсөн байж болзошгүй. Чих хамар хоолойн эмчид үзүүл” гэж зөвлөсөн. Би энэ асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаад хандсан. Ер нь энд хүүхэд зодуулснаас гадна ялгаварлан гадуурхалт ч бас байдаг. Иймээс хүүхэд бусдад зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон байхад өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд мөн нийслэлийн Боловсролын газар зэрэгт албан ёсоор хандаж гомдол гаргаж байна” гэсэн юм.
Харин нийслэлийн 256 дугаар цэцэрлэгийн анги даасан багш “Цэцэрлэг тарах дөхөж, хүүхдүүд дасгал хийгээд гүйж байх үеэр М охин маань унасан. Болсон явдлыг ээжид нь тайлбарлаж өгөхийн завдалгүй л утсаар шууд элдвээр хэлсэн” гэлээ.
Нийслэлийн 256 дугаар цэцэрлэгийн арга зүйч н.Энх-Уянга “Энэ явдал өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт болсон байдаг. М охиныг өшиглөсөн гэх хүүгийн ээж цэцэрлэг тарсны орой утсаар холбогдож болсон явдлыг хэлээд камер шүүх боломж байна уу гэсэн. Тэр өдөр нэлээн орой болсон, маргааш нь амралтын өдөр тул ажил орохоор камер шүүж үзье гэж хэлсэн. Гэхдээ охин М-ийн ээж өнөөдрийг хүртэл камер шүүж үзье гэдэг хүсэлт огт гаргаагүй. Энэ тухай өөрт нь хэлэхэд ээж шууд уурласан. Надад камер шүүх зав байхгүй гэсэн. Хүүхэд ялгаварлан гадуурхсан гэдэг асуудлыг тавьж байна. Баримт байгаа бол аваад ороод ирэх ёстой. Манай багшийн буруу бол бид арга хэмжээ авна. Багш, эх хоёр ойлголцохгүй байгаа юм болов уу. Хэрвээ ээжид багш таалагдахгүй байгаа бол хүүхдийн ангийг шилжүүлэх боломж байгаа” гэлээ.
Г.ХОРОЛ
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...