УОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн өмчийг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан “Нийслэлийн нийтийн тээврийн газраас авсан мэдээллээр 21-67 УЕ* улсын дугаартай “Дашваанжил” ХХК-ийн автомашин нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаартайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам”-ын 2.2-д заалтын дагуу “C”, “E” ангиллын зөвшөөрлийг авсан эсэхийг шалгахад урьдчилсан байдлаар зөвшөөрөл авсан мэдээлэл бүртгэгдээгүй.

       Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагаа Нийслэлийн нийтийн тээврийн газар хэрэгжүүлж ажилладаг. Урьд шөнө тухайн уулзварт 01:00 цагаас хойш хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул биет зохицуулагч байгаагүй. гэрлэн дохионы зохицуулалт хийгдэж байсан”
 гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан тул Ц.Хуланд оноосон 8 жилийн хорих ял хэвээр үлдлээ
Next post Д.Амарбаясгалан: Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар галд өртсөн айл өрх, иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг хэлэлцэнэ