Урьдчилсан байдлаар гал түймэрт гурван хүн амь насаа алдаж, ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн гурвынх нь бие маш хүнд байгааг эмч мэргэжилтнүүд мэдээлсэн. Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт цугларсан ар гэрийнхнээс зарим зүйлийг тодрууллаа.
Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний ар гэрийн төлөөлөл Д.Жаргал:
-Түлэнхийн төвийн Сэхээний тасагт авга ахын хүү, бага ахын хүү хоёр хэвтэн эмчлүүлж байна. Хоёулаа 40 нас гарсан хоёр сайхан залуу. Нэг дүүгийн маань хоёр нүд нь юм харахгүй, хоёр гар нь битүү түлэгдсэн. Нөгөө дүү маань 85 хувийн түлэгдэлттэй шокын байдалтай байна. Осол гарах үед нэг дүү маань дуудлагаар сантехникийн ажлаа хийж явсан бол нөгөө дүү маань гэр рүүгээ харихаар тэр хавьд явж байсан. Одоо хоёулаа Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийж байна. Эмч нарын зүгээс “Хоёр дүүгийнх нь биеийн байдал хүнд байгаа. Зохих эмчилгээг шуурхай хийж байна” гэсэн.
Бид шөнө ослын талаар мэдээлэл авсан. Гэхдээ арай ч манай хамаатан садан галд өртөнө гэж санасангүй.
Бид өглөө 04.00 цагт эмнэлэг дээр ирсэн. Одоо ар гэрийнхнийхэн бүгдээрээ цуглараад байна. Нэг эгч маань хөдөөнөөс дуудагдаад ирж яваа. Өөрсдөөс нь шалтгаалалгүйгээр нэг дүү маань ажлаа хийж байгаад, нөгөөх нь гэр рүүгээ харьж яваад гэнэт осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирлоо гэсэн юм.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
