Монгол УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Ц.Туваан, Н.Ганибал нарын гишүүд “Үндэсний баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ болон Засгийн газарт өргөн барьж буй талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Сүүлийн үед уяачид болон малчдын зүгээс маш их санал ирж байгаа. Тэр нь хаврын морины уралдаантай холбоотой асуудал. Мөн иргэдийн зүгээс нүүдэлчдийн монгол соёл, талын монголчуудын хүүхэд наснаасаа морь унах, морио дээдлэх ёс заншил алдагдаж буй талаар ярьсаар байна. Энэ тухай маш урт хугацааны судалгаа хийлээ.
Монголчууд онд мэнд орсоны баяраа цагаан сараар тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан шинийн 15-ны дотор урин хавартай золгосны баяр болгож морин уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Үүнийг хүмүүс өвлийн морин уралдаан гэж буруу, мушгиж ярих нь бий.
Монголчуудын нүүдэлчин ахуй соёл хумигдаж, хотжих маягтай байна. Үүн дотор морьтой холбоотой өв соёл хоцрогдож байгаа. Морины өвлийн эдэлгээ, улирлын хувцасны соёл ч хоцрогдож байна. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаатай холбоотоой асуудлыг ярьдаг. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэх зэрэг зүйлс бий. Үүнийг ч судалж үзсэн.
Энэ хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт бол гадаа агаарын температур “нэмэх” хэм болсон тохиолдолд уралдааныг зохион байгуулах тухай юм.
Бас нэг сөрөг үзэгдэл бол хавар нь тал талаасаа цуглаж байгаад морио уралдуулах тохиолдол байна. Ямар нэгэн хүүхэд, мал эмнэлэг, байгууллагын хяналтгүйгээрг зохион байгуулах болжээ. Энэ бол хорих тусам эрсдэл нэмэгдэж байгаа асуудал юм. Түүнчлэн ӨМӨЗО-руу уяач, унаачид очиж морин уралдаан зохион байгуулах явдал ихсэж байна” гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...