Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Өчигдрийн хурлаар гэрч Д.Доржхандыг заавал оролцуулах хүсэлтэй буйгаа өмгөөлөгчид илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан Д.Доржхандыг шүүх хуралдаанд албадан ирүүлэх тогтоол гаргасан боловч цагдаагийн байгууллагаас түүнтэй холбогдож чадаагүй байна.
Улсын яллагчийн зүгээс гэрч Д.Доржхандыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хууль сануулж мэдүүлэг авсан гэв.
Харин өмгөөлөгчид гэрчүүдийг заавал оролцуулах хүсэлтэй буйгаа шүүгчид илэрхийлсэн юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд таван гэрчээс зөвхөн нэг нь ирсэн байна.
Хуралдаан даргалагч шүүгч талуудын байр суурийг сонссоны дараа гэрчүүдийг оролцуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авав.
Ингэснээр тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 5-ны 08:30 цаг хүртэл хойшлууллаа.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн: | З.Болдбаатар Б.Дуламсүрэн А.Мөнхсайхан |
Улсын яллагч: | Б.Энх-Эрдэнэ |
Улсын яллагч: | Ч.Батзориг |
Шүүгдэгч: | З.Энхболд |
Шүүгдэгч: | Б.Энх-Амгалан |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Баатарсайхан |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Д.Батсүх |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Ө.Цэрэндэжид |
Гэрч: | С.Батболд |
Гэрч: | Г.Энх-Амгалан |
Гэрч: | Д.Доржханд |
Гэрч: | С.Баярмаа |
Гэрч: | Ц.Эрдэнэ-Очир |
More Stories
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА.
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн...
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол...
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлээ
Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож УИХ-ын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн...
Мансууруулах бодис нуусан дайвар ачааг улсын хилээр нэвтрүүлбэл 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг
Өнөөдөр бол мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр юм. Үүнтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мансууруулах бодис нуусан болон...
“Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг ил захидал бичээгүй”
Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг өнөөдөр /2024.06.26/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар ил...
ПРОКУРОР 674 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 26-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 636 гомдол,...