“Өрх толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл хүлээн авна

Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, “өрх толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл хүлээн авч байна.

Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2024 онд УИХ-д өргөн барих Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, “өрх толгойлсон” хүүхдийн асуудлыг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа учир эдгээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээллийг [email protected] цахим шуудангийн хаягаар ирүүлэх боломжтой хэмээн ХЭҮК-оос мэдээллээ.

+ There are no comments

Add yours