Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.
Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацааг нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.
Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцад лед гэрэл хийж байна.
“Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирч эерэг үр дүн гарч эхэлсэн. Тиймээс уг ажлыг үргэлжлүүлж нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 гаруй байршилд явган хүний гарцад лед гэрэл хийхээр төлөвлөсөн” хэмээн нийслэлийн захиргаанаас мэдэгдлээ.
Нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцад лед гэрэл хийсэн ажлын гүйцэтгэлээс дурдвал:
Хийгдсэн:
– 2, 11, 22, 24, 50, 107-р сургууль, Баянгол дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургууль , “Боловсрол” цогцолбор сургууль , Баянзүрх дүүргийн 44-р цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль
Хэрэгжих шатанд байгаа:
– 75, 15, 18, 130, 32, 34, 135, 10, 26, 62, 122, 105, 107, 74, 121, 65, 162, 12, 42, 123, 31, 25, 4, 26, 29, 131, 35, 58, 71-р сургуулиуд
Хийхээр төлөвлөгдсөн:
– “Хөгжил” цогцолбор сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Өнөр” цогцолбор сургууль, 143, 153, 60, 118, 114, 130-р сургууль
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
