Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин нэг сарын хугацаатай хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Хууль тогтоогчид энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо. УИХ-ын гишүүн Ц.Тувааны байр суурийг хүргэе.
Тэрбээр “1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар ард түмэнд олгогдсон эрхүүдийн дотор хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаа. Төр засагт болж буй үйл явдлыг ард түмний сонорт хүргэдэг дөрөв дэх засаглалын төлөөллийг ямар нэгэн байдлаар эрхийг нь хязгаарлаж хорьж буй асуудлыг буруу гэж үзэж байгаа.
Их хэмжээний мөнгө луйвардсан авлига албан тушаалтнууд гадаадад эрх чөлөөтэй явж байна. Н.Өнөрцэцэгээр дамжуулж мэдээлэл авдаг иргэд мэдэх эрхээрээ хохирч байна. Сонгууль дөхсөн өдрүүдэд хууль бус зүйл хийдэг албан тушаалтнуудын талаар иргэд мэдэж байж сонголтоо зөв хийх боломжтой. Мэдээллээр хангаж буй сэтгүүлчийн амыг нь боож байгаа нь буруу тогтолцоо юм” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...