/2024.01.02/ осолдсон “Airbus A350” онгоц газардах зөвшөөрөл авсан байсан гэж “Japan Airlines” мэдэгдсэн байна. Цагдаагийн алба тус осол мэргэжилтний хайхрамжгүй байдлаас гарсан эсэхийг шалгахаар бэлтгэж байгаа аж.

“Airbus A350” онгоцны мөргөлдсөн эргийн хамгаалалтын албаны онгоцонд сууж явсан эргийн хамгаалалтын таван ажилтан амиа алдсан.

Ханедагийн онгоцны буудлын удирдлагууд гэнэтийн гарз, үүссэн нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлэн олон нийтээс уучлалт гуйжээ.

Токиогийн Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд хэвлэлийн бага хурал хийж, удирдлагын газрын дарга Норимаки Аоки “Ханеда нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй бүх хүмүүст төвөг учруулсанд хүлцэл өчиж байна. Амиа алдсан эргийн хамгаалалтын таван ажилтны ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн хүндэтгэл үзүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийг 50% хөнгөлнө.
Next post Сайн дураар даатгуулагч иргэд 89.100-623.700 төгрөг төлнө