Автомашины торгуулийг 50 хувиар хөнгөрүүлнэ, эсхүл 50 хувиар нэмнэ гэх шийдвэр нийгэмд, олон нийтийн дунд ойлгомжгүй байдал үүсгээд байна.
Жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлээд байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх торгуулийг хөнгөлөхгүй.
Зөрчлийн тухай хуульд торгох шийтгэлийг хөнгөрүүлэх заалт оржээ. Тодруулбал, зөвхөн жолооч ч гэлтгүй ал“Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50% хөнгөрүүлнэ”
Жишээлбэл. Урсгал сөрсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгодог. Зөрчлийг баталгаажуулсан торгуулийн хуудас гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлөх ёстой байдаг. Хэрэв та энэ 50 мянган төгрөгийн торгуулийг 15 хоногийн дотор төлбөл 50 хувь хөнгөрөх бөгөөд та 25 мянган төгрөг төлөхөд л болох нь.. Харин урсгал сөрсний 50 мянган төгрөгийн торгуулиа 15 хоногийн дотор төлөхгүй бол 50 хувиар нэмэгдэж, та 75 мянган төгрөгийн торгууль төлөх юм. Хэрвээ 75 мянган төгрөгөө ч төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулахаар болжээ.

Мөн төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах аж. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах үйлчилгээг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлах юм байна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...