Нийтийн тээвэрт нийлүүлэх гэж байсан ногоон автобус худалдан авалтыг шалгах АН-ын ажлын хэсгээс мэдээлэл өгөв. Тус асуудлыг судлах, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой ажлын хэсэг өнгөрөгч аравдугаар сарын 29-ны өдөр байгуулагджээ.
Ардчилсан намын гишүүн Ц.Уянга “Хотын дарга Х.Нямбаатар маргаан үүссэн тул 600 автобус худалдан авах гэрээг цуцалсан гэж мэдэгдэж байгаа боловч тийм баримт, бичиг бидэнд өгөөгүй. Нийслэлийн 318 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтын гэрээнд 600 автобус худалдан авах заалт байгаа бөгөөд үүнийгээ хассан уу, эсвэл тусдаа гэрээ байгуулсан уу гэдэг мэдээллээ өгөхгүй байна.

Мөн 318 тэрбумын худалдан авалттай холбоотой асуудлыг хөөгөөд явахад хүндрэлтэй нөхцөл үүссэн учраас Ардчилсан намын удирдлагуудад санал тавиад УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтран хянан, шалгах хороо байгуулах санал тавьсан. Ингээд гишүүд дэмжээд Хянан шалгах хороо байгуулахаар болсон.
Ингэснээр одоо явж байгаа “Нүүрсний сонсгол” шиг процесс явуулна. Ард иргэдэд нээлттэй сонсгол явуулах тогтоолын төслийг өргөн бариад батлуулах ажил хийгдэх ёстой. Гэтэл бид тогтоолоо 11 дүгээр сарын 29-нд өргөн барьсан ч одоо болтол тов нь гараагүй байна” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
