УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулийн тойрогтой холбоотой санал хэлсэн юм.
Тэрбээр “Нэгдүгээрт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ баталж өгөөч.Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хийчихсэн. Дараагийнхаа хэлэлцүүлгийг гүйцээж хиймээр байна. 62 сая тонн нүүрс гарсан байгаа. Эдийн засагтай холбоотой хууль тогтоомжийн байдлаа гаргамаар байна.

Хоёрдугаарт ирэх жил сонгууль болно. УИХ сонгуулийн тов тогтоох ёстой. Хуулийн хугацаа нь дуусаж байна. Сонгуулийн тойргийн асуудлыг ярих ёстой. Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, мөнгө тараагаад эхэлчихсэн байна.
Жижиг тойрогтой яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Тиймээс сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ одоогийн тойргоо томсгомоор байна.Тухайлбал, баруун аймгуудыг нэг тойрог болгох хэрэгтэй. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгоод болгочихвол тэнд эрчим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох хэрэгтэй.
Иймд УИХ-ын даргаа сонгуулийн тойрог, тов тогтоох тухай асуудлыг томруулах тал дээр ярьж, шийдэж өгөхийг хүсье” гэв.

“ТОЙРОГ ТОГТОХ ТУХАЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ, СЕХ, УЛС ТӨРИЙН НАМУУДААС САНАЛ АВАХЫГ УИХ-ЫН БҮЛГИЙН ДАРГА НАРТ ЧИГЛЭЛ БОЛГОВ”
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуульд Монгол Улсыг нэг тойрог гэж тодорхойлсон. Тойрог тогтоох асуудлыг хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх ёстой. Тулгаж байгаад шийдэх бус одооноос хэлэлцэх нь зүйтэй гэсэн Ч.Хүрэлбаатар гишүүний гаргасан санал зарчмын хувьд зөв.
Намын бүлгүүд, улс төрийн намуудын саналыг авч ярилцаад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн сонгуулийн тойргийг томсгох асуудлыг судалж үзээд, арванхоёрдугаар сард хэлэлцэх тов тогтооё. Тойрог тогтох тухай асуудлаар ойрын үед хэлэлцүүлэг зохион байгуулж, СЕХ, улс төрийн намуудаас санал авахыг УИХ-ын бүлгийн дарга нарт чиглэл болголоо” хэмээв.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...