Өнгөрсөн долоо хоногт Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Aqua garden хотхонд орон сууц захиалсан 500 айлын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэж таарна байх” гэж ярьсан байдаг. 

Тэгвэл эл асуудалд Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр …  Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. ХОХИРОЛД ТӨСВӨӨС НЭГ МӨНГӨ Ч ГАРАХГҮЙ” гэжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Энэ сарын 1-нээс Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Next post “2020 онд дүүргийн Засаг даргын ажлыг авсан даруйдаа баг хамт олонтойгоо тохижилт, бүтээн байгуулалтын ажлаас илүүтэй эмхлэх, цэгцлэх ажлуудыг эхлүүлсэн”