“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон Улсын чуулган”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Чуулганаар залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах, олон талт оролцоог хангасан Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулах зорилготой юм.
Чуулганыг нээж хэлсэн үгэндээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа арван орны нэг нь Монгол. Баруун аймагт ажиллаад ирлээ, мөнх цас их хэмжээгээр хайлжээ. Гол ус, мөрөн ширгэж, цөлжилт нэмэгдэж байна. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авч байгаа боловч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бид гүйцэхгүй бололтой. Бид хөрсгүй болж байна, хоёр их наядаар тоологдох хэмжээний хөрсийг Монгол Улс алдаж байна. Хөрс эрүүл бол хүнс, хүнс эрүүл бол хүн эрүүл байна шүү дээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд малын тоо толгой мөн нөлөөлж байна. Монгол Улсын газар нутагт дээд тал нь 24 сая толгой мал бэлчих даацтай. Гэтэл өнөөдөр 71 сая малтай болчихсон. Энэ хэмжээгээр маш их хэмжээний бэлчээрийг алдаж байна гэсэн үг. Энэ нь ирээдүйд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Их сургуульд суралцаж байгаа хүүхдүүд энэ чиглэлээр суралцаасай, бизнес хийгээсэй гэж хүсэх байна” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганд 200 гаруй хүүхэд залуучууд танхимаар болон цахимаар оролцож байна.
Чуулганаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчны асуудалтай холбоотой бодлого, шийдэлд хүүхэд залуучуудын хувь нэмрээ оруулах чадвар, хүчин чадал, мэдлэг ба харилцаа холбоог бий болгож, бэхжүүлэх, хүүхэд залуучуудын дуу хоолой, үзэл бодол ба санааг уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн бодлого боловсруулах үйл явц, харилцан ярианд бүрэн оролцуулах байдлыг хангах, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын Бага Хурлын (COP) үйл явцад хүүхэд залуучуудыг хэрхэн үр дүнтэй оролцуулах загварыг гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....