Архины хамаарлаасаа ангижирч, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй 79 хүний дийлэнх нь 80,90-ээд оны залуучууд байна. Тэдэн дунд сайхан мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой залуучууд зөндөө. Тэдний дийлэнх нь ганц жижиг алдаанаас болж сэтгэлээр унаж, архины хамааралтай болсон гэдгээ хэлж байна.

Алддаггүй аавын хүү, ээжийн охин гэж хаа байхав. Монгол хүн, Монгол хүнээ л хайрлаж, бодож, хамгаалахгүй бол өөр хэн биднийг бодож хайрлахав.

Та бүхэн архинаас гарч Улс эх орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, сэтгэл гаргаж зүтгэж чадна. Чадна гэдэгт Монголчууд бид бүгд итгэж байгаа шүү.

Posted by Нацагийн Баярмөнх on Tuesday, August 1, 2023

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Бурхан Буудай уулыг төрийн тахилгат уул болголоо
Next post Баянзүрх дүүрэгт энэ онд 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто замын ажил хийгдэнэ