Эрүүгийн хэргийн анхан шатны гурван шүүхэд нүүрсний гэх тодотголтой 5 хэргийг хянан шийдвэрлэжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхээр нүүрсний гэх тодотголтой гурван хэрэг, СХД-ийн шүүхэд 1, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэг тус бүр хянажээ.
Энэ талаар албаны хүн хэлэхдээ “Эдгээр хэрэгт төрийн өндөр дээд албан тушаалтанд холбогдуулан шийдсэн хэрэг байхгүй. Дийлэнхэд нь торгох ял оногдуулж нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах нэмэгдэл ял шийтгэл оногдуулсан” гэлээ. Дараа нь Нэр дурдагдаж буй хүмүүс шалгагдаж байгаа юу? гэх сэтгүүлчийн асуултад “Хянан шийдвэрлэсэн хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдэд нүүрсний гэх хэрэгтэй холбоотой хэргийг өнөөдрийн байдлаар шүүх дээр хүлээж аваагүй. Эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн өмнөх шатанд хяналт бүртгэлийн мэдээллийг манайхаас өгөх боломжгүй” гэлээ.
Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Давхардсан тоогоор 6 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ.
Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох 2 хэрэг ирснээс 5 хүнд холбогдох 1 хэргийг шийдвэрлэж 5 хүнд холбогдох 1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...