Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 23 дугаар хороо Нүхтийн эвдрэл ихтэй хуучин 2 эгнээ замыг өргөтгөн 4 эгнээтэй болгон шинэчилж, хоёр талаараа явган болон дугуйн зам шинээр тавилаа.
Өмнө нь ачаалал ихтэйгээс гадна эвдрэл гэмтэлтэй автомашин болон явган зорчигчид явахад хүндрэлтэй байсан. Нэг талдаа хоёр урсгалтай 4 эгнээ шинэ замыг голоороо тусгаарлах зурвас, ус зайлуулах хоолойтой, хоёр талаараа явган хүний болон дугуйн зам шинээр тавьж тохижууллаа.
Тус замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцаж, гүйцэтгэгч компанитай зөвшилцөн нэмэлтээр гэрэлтүүлэг тавьж цогц тохижилт хийхээр боллоо.
Наадамчдын төв замаас Нүхтийн замтай холбогдох 700м урт дөрвөн эгнээ бүхий шинэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 07-нд нээнэ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
