Мал эмнэлгийн салбарт “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик ур чадварыг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны төслийг Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2020 оны 6 сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарт зооноз өвчин, мал амьтны халдварт өвчин, малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, мал эмнэлгийн эмнэлзүйн чиглэлээр үе шаттай сургалт зохион байгуулж 798 малын эмч, мэргэжилтнийг хамруулсан байна.
Мал эмнэлгийн ерөнхий газар нь дээрх төсөлтэй хамтран ажиллаж, 2023 онд салбарын хэмжээнд зохион байгуулахаар баталсан дараах 8 хөтөлбөрийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарт сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх сургалтын онцлог нь хичээлийн агуулгад халдварт өвчний молекул биологийн оношлогооны аргазүй, эпидемиологийн судалгаа, хүнсний аюулгүй байдал, эмийн үлдэгдэл, байгаль орчны эрүүл ахуй, мал эмнэлгийн эмнэлзүйн дадлага, эмгэг судлалын шинжилгээ, судалгааны дадлагыг түлхүү оруулж, малын эмч нарын практик ур чадварыг дээшлүүлж байна.
Сургалтыг Япон улсын Хоккайдо их сургууль болон Ракуно гакүэн их сургуулийн багш, профессорууд удирдаж, сүүлийн үеийн шинэлэг мэдээлэл, арга технологийн зааж байна.
Бог малын амьсгалын замын өвчнийг эмгэг судлалын аргаар ялгаварлан оношлох
Малын эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдлийн шинжилгээ
Адууны зарим халдваргүй өвчин
Паразитологийн оношлогооны аргууд
Лабораторийн оношлогоо (сериологийн болон молекул биологийн оношлогоо)
Нянгийн гаралтай хүнсний халдварт хордлого үүсгэгчийг ирүүлэх, оношлох
Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах үйл ажиллагаа
Мал, амьтны халдваргүй өвчнүүд
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...