Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” /АДАПТ/ урт хугацааны төслийн танилцуулга өнөөдөр боллоо.
Бодлого судлалын төвийн бэлчээрийн менежментийн зөвлөх Б.Даваамөнх “Энэ төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс төр, хувийн хэвшил, малчдын оролцоог бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд малчид бүлэг зохион байгуулалтад орж хамрагдана.
Ингэснээр малын тоог чанарт шилжих буюу 1000 малаас авах ашиг шимийг 500 малаас авдаг болох юм. Тиймээс малыг борлуулах ажил явагдана. Малчид ихэвчлэн наймаачийн гараар дамжин малаа борлуулдаг. Наймаачдын гар дамжилгүйгээр шууд үйлдвэр рүү нийлүүлдэг болгоно. Дараа нь малын гоц халдварт өвчний асуудал бий. Тухайн нутагт өвчин гарахаар нутгийн бүх мах, малын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хориглодог.
Иймд малчдын хоёроос гурван хүнийг сонгон ажиллуулаад, эрүүл бүсийг тогтоох ёстой. Эрүүл бүсийг тогтоосноор эрүүл гэсэн бичгээ харуулаад малаа борлуулахад асуудалгүй болж байгаа юм.
Гуравт чанарыг нь сайжруулна. Эцэг малыг сайжруулах болон малыг хурга байхад нь махлуулах хэрэгтэй. Хургыг хавраас махлуулж эхлээд намар зарахад төлөг, шүдлэн малтай дүйцэх хэмжээний жинтэй болно гэсэн үг. Дөрөвдүгээрт малчдын бүлэгтээ мал борлуулсанд нь урамшуулал өгнө. Нэг хонь толгой тутамд 750 төгрөг, 10 үхэр зарлаа гэж бодоход 45 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дарви сум, Завхан аймгийн Шилүүстэй, Алдархаан сум, Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн сум, Сүхбаатар аймгийн Халзан, Түвшинширээ гэх аймгийн суманд туршилтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Үргэлжлэн дөрвөн аймгийн 68 суманд төслөө хэрэгжүүлнэ. Сумыг бэлчээрийн даац хэтэрсэн, малын тоо толгой хэт өссөн асуудлыг харгалзан үзэж сонгосон” гэсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
