“Уур амьсгалын өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд, мал аж ахуй эрхлэх хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн дулаарлын улмаас хуурайшилт ихсэж, хур тунадас багасаж байна” гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан шинжээч Х.Хишигжаргал хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Одоо бэлчээрийн даац 2,6 дахин ихэссэн. Энэ байдал цаашдаа үргэлжилбэл бид гарцгүй болно. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдэл ихсэж байна.
Малчид зуд болон хүчтэй салхи шуурга, үерийн үзэгдэлд малаа алдаж, ихээхэн хохирол амсана. Хохирол амсахаас урьдчилан сэргийлж малчид, малчдын хоршоо хамтран ажиллаж хэрэгтэй.
Малын тоогоо бэлчээрийн даацад нийцүүлэн, маллах чадамжийн хүрээнд тоог нь зохицуулан ажиллах, дээрээс нь зах зээлд илүү чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг төслийнхөн дэмжин ажиллана. Эхний байдлаар дөрвөн аймгийн найман суманд хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Хоршоод нь зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...