Дагавар хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Дагавар хүүгээ зодож, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Тодруулбал, 29 настай эрэгтэй таван настай хүү болон хоёр сартай жирэмсэн эхнэр, 70 настай төрсөн эцгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Түүнийг эхнэрийнх нь дуудлагын дагуу эрүүлжүүлэх байранд хорьсон ч маргааш нь суллажээ. Дагавар хүүгээ зодож, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөн прокурорт цагдан хорих саналаа хүргүүлжээ. Зодуулсан таван настай хүү, хоёр сартай жирэмсэн эмэгтэйн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

+ There are no comments

Add yours