ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг суллагджээ

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн 12 дугаар сард цагдан хорьсон билээ. Тэрбээр таван сар саатуулагдсаны эцэст суллагдсан байна. Түүний нүүрсний хулгайн хэргээр долоон хүний хамт цагдан хорьсон юм.

Тодруулбал, өөрийн эхнэр, эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нараас гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг хамт баривчилж байсан билээ.

+ There are no comments

Add yours