Тавдугаар сарын 1-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд ой хээрийн түймэр дэгдэж, Чулуунхороот, Гурванзагал сумдын нутгийг дамнан тархсан билээ. Тус түймэрт хилийн цэргийн найман албан хаагч, хоёр иргэн өртсөн байна. Тодруулбал, Чойбалсан сумын хоёр иргэн түймрээс гэрээ хамгаалах гэж байгаад галд өртөж, 6-8 хувийн түлэгдэл авчээ.
Одоогоор биеийн байдал нь хэвийн, анхны тусламж, үйлчилгээ аваад буй. Харин Чулуунхороот суманд түймэр унтраах үед хүчтэй салхи салхилсны улмаас гал газар авч, алба хаагчид түлэгдсэн байна.
Алба хаагчдын хоёр нь 50-60 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгаа аж. Мөн өөр хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээр иргэдийг нисдэг тэргээр нийслэлд авчирч, “Түлэгдлийн төв эмнэлэг”-т эмчилж байна. Түүнчлэн дунд зэргийн түлэгдэлтэй дөрвөн иргэнийг орон нутгийн Бүс оношилгоо, эмчилгээний төвд эмчилж байгаа талаар мэдээллээ.
Түймрийн улмаас Чойбалсан суманд 100 орчим, Гурванзагал суманд 2000 гаруй мал үхэж үрэгджээ. Одоохондоо Чулуунхороот сумын хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
