Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд найм дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Ж.Үхэртар мэдүүлэг өгөв.
Тэрбээр “Миний хувьд “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК, “Пирамид Орд” ХХК, “НВЦ” ХХК-ийн зээл олгох шийдвэрт гарын үсэг зурсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа.
Би ТУЗ-ийн хуралд оролцохдоо Хөгжлийн Банкны гол санаа, баримт бичигт тусгагдсан зүйлсийг баримталж гарын үсэг зурдаг байсан.
“Монгол мах экспо” ХХК-ийн төсөлд Эмээлт болон бусад жижиг зах дээр байгаа хог хаягдал, цусыг мах комбинат руу оруулж боловсруулаад Япон улсад маш өндөр үнээр өгөх үйлдвэрийн цех байна гэж байсан.
“Монгол эм импекс концерн” ХХК-ийн хувьд гаднаас эмээ авдаг манай улсад ашигтай юм байна гээд баярлаад дэмжсэн. Тугнагдсан эмийн үйлдвэр баригдана гэж байсан.
Энэ төслөөр бахархаж байснаараа би буруудаж байгаа юм уу. Зээл олгох асуудал яагаад буруутай болоод байгаа юм. Амьдрал зээл дээр тогтдог гэж ярьдаг. Тэгэхээр бидний харилцаа зээлтэй холбоотой байдаг.
Тухайн төслийг дэмжихийн тулд хүмүүстэй эвсэж, нэгдээгүй. Зээл олгох ял байдаг юм бол нийгмийн амьдрал явахад хүнд болно.
Хоёрдугаарт хурлын ирж бүрдээгүй гэх асуудал яригддаг. Дүрмийн дагуу бусад дарга нартайгаа холбоо бариад материалтайгаа танилцаад ирцээ бүрүүлдэг.
Мөрдөн байцаалтын явцад дээрх төслүүдийн зээл бүрэн төлөгдсөнд сэтгэл хангалуун байна. Би төслийн хүмүүстэй хуйвалдаж эвссэн зүйл байхгүй” хэмээн ярилаа.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...