УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах
- Ерөнхий сайдын мэдээлэл: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Монголд ардчилсан тогтолцоо олон намын систем үйлчилж эхэлсний 30 гаруй жилийн үйл явц, улс төрийн намын хуулийг санаачилж зохион байгуулсан гэж ойлгож байна. Улс төрийн намын тухай хууль Монголын ардчилал, парламентын ирээдүй ямар байх вэ гэдгийг шийдэх түүхэн үе. Олон талаас нь үзэж дүгнэж, зүйтэй санал оруулсан байна. Зарчмын хувьд дэмжиж байна. 1990 онд нам төрийн дээр гарсан байна.
Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлнэ гэсэн агуулга орсон байна. Улс төрийн нам төрийн бус байгууллага уу, төрийн бүтэц үү гэдгийг тодруулж асууя. Улс төрийн намуудын бүртгэлийн асуудал маш их маргаан дагуулдаг. Ардчилсан намын сүүлийн 3 жилийн түүхийг бид мартах ёсгүй. Шүүх, цагдаа, бүртгэлийн байгууллага оролцдог. Үүнийг яаж зохицуулсан бэ?
Мөн намын тогтолцооны асуудал бий. Эхнэр, нөхрийн нам ч байдаг. Нам нь хурлаа хийдэггүй. Монгол Улс жижиг болж хуваагдах тусмаа сүйрэлд орж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар: “Хурлаа хийх хугацааг нь нарийн зааж өгсөн. Улс төрийн намуудыг идэвхгүй байдалд оруулж, цаашид татан буулгах заалт бий. Нэг ёсондоо намуудыг хариуцлагажуулж байна. Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын ихэнх нь хурлаа хийдэггүй. Гэр бүлийн, компанийн ч нам байна. Зарим нь 30 жилийн өмнө байгуулагдсан ч нэг ч удаа хурлаа хийж байгаагүй”.
Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан: “Улс төрийн намыг юу гэж ойлгох гэдэг асуулт байдаг. Нэг талаасаа иргэдийн эвлэлдэн нэгдсэн нийгэмлэг. Нөгөө талаас иргэдийн дэмжлэг авбал төрийн шийдвэр гаргахад оролцдог. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр дотоод ардчилалтай байх, санхүүжилт ил тод байх зэрэг зохицуулалтууд орж байгаа. Бүртгэлийн асуудлыг онцгойлж авч үзсэн. Намыг яаж үүсгэн байгуулж бүртгэх вэ гэж. Бүртгэхдээ ямар баримт бүрдүүлэх, ямар шалгуур хангасан байхыг нарийн зааж өгсөн учраас үзэмжээрээ бүртгэх асуудал хумигдана. Намд хориглосон үйл ажиллагаанууд, тухайлбал цэрэгжсэн, хүчирхийлсэн үйл ажиллагаа явуулдаг бол шаардлага хангахгүй. Мөн 801 гишүүний тоондоо хүрээгүй бол бүртгэхгүй гэх мэт тодорхой заалтууд орсон”.
Н.Учрал гишүүн: “Энэ удаагийн хуулийн хамгийн том дэвшил бол намуудын ил тод байдал. Улс төрийн нам 68 төрлийн мэдээллийг хууль нэгэнт гарчихсан бол мэдээлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд 68 мэдээллийг илгээхгүй байна. 0 хувьтай байна. Хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны мэдээлэл, улс төрийн намын гишүүнчлэл, хөрөнгө, тэр байтугай гадаадад ямар хүн сурсныг хүртэл мэдээлэх үүрэгтэй”.
Я.Содбаатар: “Улс төрийн намууд өнөөдрийг хүртэл хаалттай байсан. Үүнээс болж манай улсын авлигын индекс гэх мэт олон зүйлд нөлөөлж байсан. Ил тод байдлыг хангах, тайлангуудаа явуулах гээд тусгай бүлгүүд орж ирж байна. Санхүү, хөрөнгө, хандив тодорхой нээлттэй болгох чиглэл рүү олон заалт орж ирж байна.
Хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр өргөн барьсан. Хуулийн төслөөр бүртгэлтэй байгаа намууд дотоод зохион байгуулалт, дүрэм журмаа зохицуулах хугацааг олгосон”.
Ц.Даваасүрэн гишүүн: “Төрийн албан хаагч нар юунд дургүйцээд байна гэхээр насаараа мөрөөдөөд байгаа албан тушаалд нь сонгуулийн үр дүнгээр намын тушаалаар ямар ч туршлагагүй өөр хүн томилогдоод ирдэг. Төрийн албыг цэвэр байлгая гэвэл намын харьяаллаар дөрвөн жилийн сонгуулийн үр дүнгээр томилдог зүйлийг арилгах ёстой.
Өнөөдөр төрийн алба чадавхгүй болчихсон. Уламжлалт карьерын систем үгүй болчихсон. Сайдаар ажиллуулъя гэхээр хүнгүй болчихсон. Тийм болохоор дан дээлтэй явж чадсангүй. Энэ нь дөрөв дөрвөн жилээр сонгуулийн үр дүнгээр намын гишүүнчлэлээр томилдог болсонтой холбоотой.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...