Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааны хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг төрийн, хувийн өмч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтайгаас үл хамааран ил болгож байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 6,178,816 га газар ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 лиценз идэвхтэй байна. Уул уурхайн салбар ил тод байвал эдийн засаг эрүүл байна. Лиценз эзэмшиж ашиглах нь гэмт хэрэг биш. Өнгөрсөн долоо хоног хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг нийтэд ил болгосон. Эхний ээлжинд 6092 ААН, ТББ байгууллага болон иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг ил болгож байв. Тэгвэл одоогийн байдлаар 880 ААН, ТББ, иргэний мэдээллийг нэмж оруулж байна. Энэ бол мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдээлэл. Ингэснээр 82.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж өсч байгаа юм. Бид цаашид үлдсэн зээлдэгч нарын мэдээллийг ирүүлэхийг нэхэн шаардаж байна. Тус сангийн мэдээллийг ил болгосны дүнд 95 иргэн, хуулийн этгээд 232 сая 924 мянган төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Энэ бол мэдээлийг шилэн болгосны дүн” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
