“Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе” сэдвээр “Тэнгэрлэг Монгол”, “Чийрэг Монгол” зэрэг ТТБ-ын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэр “Хоггүй Монгол” аяныг ирэх амралтын өдөр буюу энэ сарын 23-нд зохион байгуулж, Улиастайн гүүрнээс Морингийн даваа хүртэл цэвэрлэгээ хийх талаар мэдээлж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тус аяны талаар иргэн У.Хосбаяр “Хоггүй Монгол аяныг зохион байгуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяны хүрээнд ”Туул голоо аваръя” хөдөлгөөнийг санаачилж, өнгөрсөн жилүүдэд өөрсдийн чадах хэмжээнд цэвэрлэгээг хийж ирсэн. Харин энэ жилийн хувьд илүү өргөн далайцтай хийх хүсэл сонирхол байна.
Бид өмнө нь архины шил, гялгар уутнаас эхлээд маш их хэмжээний хог цэвэрлэж байсан. Туул гол дагуу байхгүй зүйл байдаггүй, хүмүүс хаяж болох бүхнийг хаядаг. Дээрээс нь бумбаны тухай ярихгүй өнгөрөөхийн аргагүй. Хадагт ороосон бумба Туул голд дүүрэн байна. Тэр голд амьд амьтад амьдардаг, уснаас нь ундаалдаг гэдгийг ухамсарлахгүйгээр гол руу бумба хийх юм. Ямар мухар сүсэг тэнд үйлчлээд байгааг мэдэхгүй. Монголчууд мухар сүсгээсээ салаасай гэж бодож байна.
Түүнчлэн дандаа эрүүл газарт хүүхдийнхээ живхийг хаяж бохирдуулах асуудал элбэг” гэдгийг хэллээ.
“Нэг нь хаядаг нөгөө нь цэвэрлэдэг бус байгальтайгаа зөв харьцаж сурах эхлэл болоосой”
зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“Тэнгэрлэг Монгол” ТББ-ын төлөөлөл “Өвөг дээдсээс үлдээсэн онгон дагшин байгальтай нутагт бид амьдарч байгаа. Гэвч бид эх орноо өөрийн сэтгэлээр хайрлаж байна уу гэвэл, үнэхээр дутмаг” гэлээ.
“Чийрэг Монгол” клубийн тамирчин Н.Чинзориг “Бид энэ удаагийн арга хэмжээнд анх удаа оролцож байна. Бусад фитнесийн клуб, залуусыгаа уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг уриалмаар байна.
Биднийг хүүхэд байхдаа гол дээр хөл гараа зүсэх вий гэх асуудал байдаггүй байлаа. Гэтэл одоо гол дээр согтуу хүн, хог хоёр л байна.Нэг нь хаядаг нөгөө цэвэрлэдэг бус байгальтайгаа зөв харьцаж сурах эхлэл болоосой гэж хүсэж байна” хэмээн ярилаа.
Тэр үргэлжлүүлэн “Монголчууд нийгмийн ажилд идэвхтэй баймаар байна. Ямар нэгэн баяр цэнгэл болохоор идэвхтэй ирдэг мөртлөө хог цэвэрлэх аян болохоор оролцох нь бага. “Хоггүй Монгол” аяныг дөрвөн жил зохион байгуулсан. Энэ хугацаанд зарим хүнийг бараг л гуйж байж л оролцуулсан.
Та хэн нэгэн хүний гэрийг цэвэрлэхгүй, зөвхөн байгаль орчноо л цэвэрлэнэ.
Бид өөрсдийнхөө газар шороог өөрийн юм шиг хайрлаж, “Хоггүй Монгол” аянд бүгдээрээ идэвхтэй оролцооч ээ гэж уриалъя. Түүнчлэн улсаас Туул голын хавьд тодорхой хэмжээнд хог бөөгнөрүүлдэг шийдлийг барьж босгоосой гэж боддог. Нэг талаас үнэхээр хог хаях шийдэл байхгүй учраас энд тэнд хог хаяад байхыг үгүйсгэхгүй. Тиймээс үүнд улс нь ч хамтарч ажиллаасай” гэв.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...