“Прокурорын саналаар хуульд байхгүй үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор боллоо” гэх мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас холбогдох асуудлыг тодрууллаа.
Иргэн Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс хүчингүй болгосон байхад прокурор ямар үндэслэлээр гомдол гаргаж дахин хориулах болов. Энэ талаар?
“Иргэн Д.Мөнх-Эрдэнийг прокуророос хуульд байхгүй үндэслэлээр санал гаргаж дахин хориуллаа” гэдэг нь ташаа мэдээлэл байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн учраас прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч өнөөдөр шүүгчийн захирамжид гаргасан прокурорын гомдлыг хянан хэлэлцээд, Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийг захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгож, Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэж заасан байдаг. Тиймээс шүүх шийдвэрээ дэлгэрэнгүй мэдээлэх байх.
Прокурорын зүгээс хуульд байхгүй үндэслэлээр гомдол гаргаж, хэн нэгнийг хууль бусаар хориулсан асуудал байхгүй. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол бичиж, асуудлыг шийдвэрлүүлсэн.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
