Хөгжлийн Банкны гурав дахь шатны өнөөдрийн сонсголд “Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл”-ийн асуудлыг хэлэлцэж байна.
Уг зээлтэй холбогдуулан зургаан хүнийг гэрчээр дуудсан ч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ганцаараа ирсэн юм. Түүнийг “Ховд хаан бирж” компанитай холбогдуулан гэрчээр дуудсан байна.
Түр хорооны гишүүд, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас асуулт асуув.
Э.Батшугар: Хөгжлийн Банкнаас авсан зээлээ эргэж төлсөн үү?
-Миний бие УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу иргэн байхдаа “Ховд хаан бирж” гэдэг компаниар дамжуулан 2014 онд зээл авч, 2019 онд төлж дуусгасан.
Э.Батшугар: Төсөл нь хэрэгжсэн үү. Хэрэгжээгүй бол яагаад хэрэгжээгүй вэ?
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт төслийг хэрэгжүүлэх бодлогын шийдвэр гаргаж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зориулалтаар арилжааны банкаар дамжуулж зээл авсан. Төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүй учраас энэ төсөл одоог хүртэл хэрэгжсэнгүй.
2016 оны улсын төсөвт хоёр тэрбум төгрөг тавьсан ч 2017 оны төсөв дээр царцаасан. 2018 онд дахиад таван тэрбум төгрөг тавьсан. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж энэ асуудал цааш яваагүй. Энэ асуудалд улс төрийн болон хувийн шалтгаанаар хандаж байсан нэг л хүн байдаг.
Нийт найман тэрбум төгрөгийн зээлийн эргэлт төлөлтийг 2019 онд хийж дуусгасан. Үүнээс хүүгийн алдангид хоёр тэрбум төгрөг, үндсэн зээлд 2.3 тэрбум төгрөг, барьцаа хөрөнгийн хангалтаар 3.9 тэрбум төгрөгийг тус тус төлсөн юм.
Б.Энхбаяр: 2014 онд зээл авч байхдаа иргэн байсан гэх тайлбарыг өгсөн. Тухайн үед та Зам, тээврийн хөгжлийн сайд А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан гэх намтар байна. Үүнд хариулт байна уу?
-Орон тооны бус зөвлөх ямар байдгийг Б.Энхбаяр гишүүн та мэднэ. Төрийн ордон эсвэл яам руу ордог үнэмлэх. Одоо бид нар гэхэд 20, 30 орон тооны бус зөвлөхтэй. Цалин хөлс авдаггүй хүнийг улс төрийн албан тушаалтан, зөвлөх гэсэн байдлаар хандаж болохгүй гэж бодож байна.
Б.Энхбаяр: “Ховд хаан бирж” компани 2014 оны хоёрдугаар сард байгуулагдаад зургаан сарын дараа зургаан тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээл авахаас өмнө ямар үйл ажиллагаа эрхэлдэг байсан бэ?
-Бодлогын зээл байсан учраас төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулж, барьцаа хөрөнгөө тавиад зээлээ авсан.
Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд зааснаар 3.7 тэрбум төгрөг нь баримтаар нотлогдоогүй байна. Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн барилга гэх сэндвичийн зураг харагдана. Энэ үйлдвэр үү, орон сууц уу?
-Энэ зургийг чинь би ч ойлгохгүй байна. Цэвэрлэх байгууламжийн хажууд 4,650 м.кв үйлдвэрийн барилга баригдчихсан байгаа.
Т.Доржханд: Сүүлийн 10 жилийн хугацаанд арьс шир, ноос ноолуурын үнэ өссөнгүй. Миний хувьд төслийг хангалтгүй гэж үзэж байна. Дэмжээд байхад энэ салбар яагаад босож ирэхгүй байна вэ?
-Би энэ салбарын хүн биш л дээ. Сайн сайхан зүйл хийе гэж ороод баларсан хүн. Төрийн зүгээс бодлого, хөгжил ярьдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй, тэнд байдаг хүмүүс улс төрийн зорилгоор аливаа ажлыг гацаадаг жишээ нь энэ байгаа юм.
Цэвэрлэх байгууламжийн барилгыг барихын тулд найман тэрбум төгрөгийг Төр гаргасан ч одоо хүртэл барьж дуусгаагүй байдаг.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...