Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад/ЭДЦС/ гал гарчээ.
Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр, “ЭДЦС” ТӨХК-ийн зуухын цехийн зууханд гал гарч байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт ирсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиход станцын нэгдүгээр зууханд гал гарч байсныг хөөс үүсгэгч бодис ашиглан түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт бүрэн унтраажээ.
“Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй. Тус цахилгаан станц нь нийт долоон зуухтай, нэг зуухын үйл ажиллагаа зогсоход станцад ямар нэгэн доголдол гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа”-г ОБЕГ-аас мэдээлэв.
“ЭДЦС” ТӨХК нь улсын онц чухал объект юм.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...