Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Турк Улс болон Сири Улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, асар их гарз хохирол учирсанд ахан дүүсийн холбоотой туркийн нийт ард түмний уй гашууг хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлжээ.

Энэ хүнд цаг мөчид монголын ард иргэд туркийн анд нөхөдтэй зүрх сэтгэлээрээ байнга хамт байх болно. Бид бүхний сэтгэлийн дэм гамшигт өртсөн хүмүүс, тэдний гэр бүл, анд нөхөд туркийн нийт ард иргэдийн уй гашуу, хүндрэл бэрхшээлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна гэлээ.
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....