Түгжрэлийг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооныхон боловсруулж байна.
Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, “Түгжрэлийг бууруулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр багцалсан хуулийн төслүүдийг боловсруулж байна. Одоогоор 18 хуулийн төслийг боловсруулж байна. Олон асуудлыг хамарч байгаа учраас ажиллагаа их орж байна.
Түгжрэл бол төвөгтэй асуудал. Ямар ч шийдвэр гаргасан байсан гэсэн олон нийтийн 50 хувийнх нь дэмжлэгийг авдаггүй. Тухайлбал, түгжрэлийн бүс тогтоох, төлбөр хураамжтай болгох шийдвэрийг бусад улс оронд хэрэгжсэн түүхийг харвал 60-70 хувийнх нь дэмжлэгийг аваагүй, эсэргүүцэлтэй байсан. Гэхдээ дараа нь бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Манайд түгжрэлийн голомтууд бий. Бага тойруу, Зайсан, Яармаг, Саппоро, Баруун, Зүүн дөрвөн зам зэрэг түгжрэлийн бүс бий.
Мөн түгжрэлийг бууруулахын тулд хийх бүтээн байгуулалтын талаар хэлэхдээ “Шинэ тойрог замын төсөл, нүхэн гарцаас эхлээд зам дээр томоохон ажлууд хийхээр ярьж байгаа. Мөн замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалт дээр RFID системийг ашиглахаар угсраад дуусаж байна. Уншигч суурилуулах, программ хангамжаа сайжруулах асуудал үлдэж байна. Үүн дээр дөрөвдүгээр сарын 1-н гэхэд нэлээд ажлыг хийнэ.
Нийтийн тээвэрт сууж үзсэн үү гэдэг асуулт бол намайг доромжилж байгаа асуудал. Нийтийн тээврийн асуудлыг яривал, Канадад би нэг хэсэг амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Чингэлтэйд “Bluebus” гэж манай компани явдаг, сонгуулийнхаа үеэр ч түүгээр явж байсан.
Манай ээж нийтийн тээврийг удирдах газарт насаараа ажилласан хүн. Би хүүхэд байхдаа автобусны жолооч нарын дунд өссөн хүн. Автобусны амьдрал мэддэг учраас есдүгээр сард гарч ирээд нийтийн тээврийн асуудал ноймер нэг юм байна гэхэд маш олон хүн намайг буруу харж байна гэсэн. Түгжрэл нийтийн тээврээс болоод байгаа юм биш, зам, орц гарцаа бод, худалдаа үйлчилгээг анхаар гэж байсан.
Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд өдөр шөнөгүй, өглөө босоод санаа зовоод, орой унтахдаа санаа зовж байгаа хүн Монголд бараг сайд би ганцаараа байгаа биз дээ. Би илүү их мэдээлэл авч байна, жолооч нартай уулзаж байна. Зорчигч нэгтгэл, хувийн компаниудтай уулзсан. Автобусуудаар явж байна, зогсоолуудаар нь ч явж байна. Тэгэхээр автобусанд сууж үзсэн үү гэдэг чинь хувь хүн рүү чиглэсэн яриа. Автобусны талаар надаас илүү мэдэж байгаа хүнтэй мэтгэлцэхэд би бэлэн байна” гэжээ.
More Stories
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...