Авлигатай тэмцэх газарт иргэдийн төлөөлөл О.Цэрэнтогтох Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй авлига, албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар хандаж буй талаар мэдээллээ. Тэрбээр,
-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай холбоотой баримтуудыг цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэлтэй холбож цуглуулсан. Нийт 6 баримтаас хамгийн анхаарал татаж байгаа нь, Дорнод аймгаас сонгогдсон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой нь нотлогдож байна. Энэ нь 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд “Эргэлт.мн” сайтад гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цацагдсан. Үүнийг та бүхэн мэднэ байх. Тус станцын дарга нь түүний худ ургийн хамаарал болох Отгонбаатар гэж хүн бий. Ерөнхийдөө 2018 оноос хойш 18 тендерийг зөвхөн өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ болон бусад хамаарал зээ дүү зэргээр дамжуулан авсан. Зээ дүүгийнх нь нэр дээр байх компани нь 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл авч, эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд авсан. Гэвч 2021-2022 онд нийт 8 тендер авсан гэх мэдээлэл гадуур цацагдаад байна. Мөн төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д багтаасан нь нүүрсний хулгайтай холбоотой гэж хардаж байна. Иймд АТГ-т хандлаа. Миний бие улс төрийн шинж чанартай зорилго агуулаагүй хэд хоногийн хугацаанд гадуур цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн мэдээллүүдийг шүүж, нягталж шаардлагатай баримтуудыг хүргүүлж байна. Энэхүү албан шаардлагаа АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хаяглаж байна” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...